Skip to main content

HBV, HCV-ийн талаар ойлголттой болох нь

В вирүст хепатитын вакцин болон В ба С вирүст архаг хепатитын скрининг ба хяналтаар урьдчилан сэргийлэх боломжтой В ба С вируст архаг гепатит нь дэлхий даяар элэгний хавдрын гол шалтгаан болж байна.

KNOW HBV/HCV бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан нээлттэй цахим сургалт юм. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн ажилтнуудад вируст гепатитын төрөл, халдварлах зам, урьдчилан сэргийлэлт болон В вирүст хепатитын дархлаажуулалтын талаар мэдлэг олгож, тэдэнд урьдчилан сэргийлэлтийг үр дүнтэй явуулах, В ба С вирүст архаг хепатиттэй өвчтөнүүдийг оношлох, хянах ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой юм.

HBV, HCV-ийн талаар ойлголттой болох нь

There is one session available:

After a course session ends, it will be archived.
Estimated 1 weeks
1–5 hours per week
Self-paced
Progress at your own speed
Free
Optional upgrade available

About this course

Skip About this course

В вирүст хепатитын вакцин болон В ба С вирүст архаг хепатитын скрининг ба хяналтаар урьдчилан сэргийлэх боломжтой В ба С вируст архаг гепатит нь дэлхий даяар элэгний хавдрын гол шалтгаан болж байна.

KNOW HBV/HCV бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан нээлттэй цахим сургалт юм. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн ажилтнуудад вируст гепатитын төрөл, халдварлах зам, урьдчилан сэргийлэлт болон В вирүст хепатитын дархлаажуулалтын талаар мэдлэг олгож, тэдэнд урьдчилан сэргийлэлтийг үр дүнтэй явуулах, В ба С вирүст архаг хепатиттэй өвчтөнүүдийг оношлох, хянах ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой юм. Бид эрүүл мэндийн ажилтнуудад В ба С вирүст хепатитын урьдчилан сэргийлэлт ба хяналттай холбоотой боловсрол ба ур чадвар олгосноор В вирүст хепатитын дархлаажуулалтыг өргөнөөр явуулах болон В ба С вирүст хепатитын халдвар болоод элэгний хавдрыг бууруулахад тусална гэж итгэж байна.

KNOW HBV/HCV сургалтанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримт болон удирдамжуудыг багтаасан.

At a glance

  • Institution: StanfordOnline
  • Subject: Medicine
  • Level: Introductory
  • Prerequisites:

    Эрүүл мэндийн бүх ажилтнууд оролцож болно. Өмнөх сургалт ба туршлага шаардагдахгүй.

  • Language: English

What you'll learn

Skip What you'll learn
  • Вируст гепатитын төрөл
  • халдварлах зам
  • гепатит Б-ээс хэрхэн урьдчилан сэргийлэх
  • Вакцина против гепатита B
  • В ба С вирүст архаг хепатиттэй өвчтөнүүдийг оношлох, хянах

Тус сургалт нь дараалсан 3 хичээл болон сургалтын өмнөх ба дараах сорилуудаас бүрдэнэ:

Модуль 1: Элэгний хорт хавдар, архаг вирүст хепатитийн архаг халдварын дэлхий нийтэд болон Монгол улсад учруулж буй дарамт

Модуль 2: Вирүст хепатитийн төрлүүд, халдвар дамжих зам, В вирүст хепатитийн тухай баримтууд, оношилгоо, урьдчилан сэргийлэлт

Модуль 3: Тарилгын аюулгүй байдал ба цусаар дамжих халдвараас сэргийлэх

About the instructors

Frequently Asked Questions

Skip Frequently Asked Questions

Хичээл тус бүрийг дуусгахад хэр зэрэг хугацаа зарцуулах вэ?

Тус сургалтыг хийж дуусгах тулсан хугацаа гэж үгүй тул та өөртөө тааруулан хичээлээ үзэж болно. Та хичээл тус бүрт ойролцоогоор 20-30 минут зарцуулна гэж тооцох хэрэгтэй ба үүнд видео бичлэг үзэх ба сорил бөглөх багтсан. Мөн та сургалтын өмнөх ба дараах мэдлэгээ үнэлэхийн тулд нэмээд сургалтын өмнөх ба сургалтын дараах сорилыг бөглөх шаардлагатай. Сорил тус бүрийг бөглөхөд 15-20 минут зарцуулагдана.

Энэхүү сургалтаар эрүүл мэндийн зөвлөгөө олгох уу?

Үгүй. Энэхүү сургалт нь эмчилгээг орлох бус харин боловсролын зорилготой. Танд эмчилгээний талаар асуулт болон хүсэлт байвал нэмэлт мэдээллийг биднйи эх сурвалжийн хуудаснаас авч болно. Танд эрүүл мэндийн ямарваа нэгэн асуудалтай холбоотой асуулт гарах л юм бол цаг ямагт өөрийн эмч болон бусад мэргэшсэн эрүүл мэндийн ажилтнуудаас зөвлөгөө авч байгаарай. Энэхүү сургалтаар олж мэдсэн зүйлээсээ болж эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөгөөг тоохгүй байх эсвэл тусламж хүсэхдээ оройтож болохгүй.

Interested in this course for your business or team?

Train your employees in the most in-demand topics, with edX for Business.